2012-04-26 15:29:00
Зохиогч гар бичмэлээ бариад хичнээн явсан ч түүний номыг хэвлэх хүн олдсонгүй. Эцсийн эцэст нэгэн зоригтон олджээ. Энэ ном шууд л сенсаац үүсгэв. Өргөн олон худалдаж аваад л, өч төчнөөн мэргэд магтаад л. Одоо ч энэ ном уншигчдаа алдаагүй байна. "Йорк хотын усан цэрэг Робинзон Крузогийн өөрөө бичсэн амьдрал ба ер бусын адап явдал" нэртэй энэ номтой монголчууд гучаад оны үед танилцжээ. Зохиолыг Эрдэнэбатын Оюун орчуулж, Марзан Шарав зургийг нь зуржээ. Энэ тухай доктор Б.Ринчен гуай "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" дээ маш баян номын сантай байснаа 1937 онд "ногоон малгайтнуудад" устгуулснаа дурсан бичээд :
"Тэр шүүгээнийхээ эрдэнэсээс цөөхөн юм хэвлүүлж амжуулсан."Робинзон Крузо ба Даниэль Дефо..." цааш унших »



